Saturday, September 21, 2013

Windows 8 Enable Update буюу update шинэчлэл хийгддэг болгох

Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Windows 8 үйлдлийн системд update шинэчлэл хийхийн өмнө эхлээд update хаагдсан эсэхийг тохиргоо settings руу орж тохируулах хэрэгтэй. Үүний тулд

Desktop дээрээсээ маус курсороо зурагт улаан сумаар үзүүлсэнчлэн баруун дээш чиглэлд ойролцоогоор 45 градус хурдан гүйлгэж гарч ирэх босоо цэснээс Settings -> Control Panel сонгоно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Гарч ирэх Control Panel баруун дээд өнцөгт харагдах Search хэсэгт update гэж бичнэ. Зурагт 1 гэж бичсэн болно. Дараа нь зурагт харагдаж байгаа 2 гэж бичсэн Turn automatic updating on or off гэснийг сонгоно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Importand updates гэсэн хэсгээс баруун талд харагадах жижиг сумыг дарж гарч ирэх сонголтуудаас Install updates automatically (recommended) гэснийг сонгоод Give me recommended updates the same way I receive important updates урд талыг чагтлаад баруун доод өнцөгт харагдах OK дарснаар Update Enable болох болно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Та дээрхи тохиргоог сард ганц л удаа хийгээд компьютерээ ашиглаагүй үед update шинэчлэлийг татаж суулгаад бусад үед update-г нь хаавал зохиомжтой. Учир нь энэхүү тохиргоог хийгээд automatic update хаалгүй орхивол компьютерээ ашиглаж байхад үйлдлийн систем байнгын update татаж компьютерт ачаалал нэмж интернетийн хурд удаашруулдаг. Тиймээс хаах нь зөв юм. Хэрхэн яаж automatic update хийгдэхийг болиулж хаах талаар энд дарж үзнэ үү?

No comments:

Post a Comment