Saturday, September 28, 2013

Bitdefender Windows 8 Security Trial хэрхэн Reset хийж 30 хоног нэмэх заавар

Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Bitdefender компанийн хамгийн сүүлийн хувилбар болох, Windows 8 үйлдлийн систем дээр тусгайлан ажиллахаар бүтээсэн "Bitdefender Windows 8 Security" одоогоор дэлхийн хамгийн шилдэг антивирус мөнөөс мөн. Энэхүү шилдэг антивирусыг та Trial буюу 30 хоног (1 сар)-ын турш үнэгүй яг л худалдаж авсан юм шиг ашиглах боломжтой. Байнгын хамгаалалт болон цаг тутмын update шинэчлэл татагдана. Тэгвэл одоо хугацаа нь дуусч байгаа энэхүү Trial антивирусыг хэрхэн ахиж 30 хоног болгож reset хийн хуучин шигээ найдвартай (байнгын update-тай) ажиллуулах талаар би өөрийнхөө компьютерт туршиж хэрхэн найдвартай ажиллаж байгааг бодитой баримт жишээнүүдийг screenshot хийж харуулах болно.

Анх би энэхүү антивирусыг хэзээ суулгасан, яаж update татуулж байгаа болон хэрхэн найдвартай ажиллаж байгаа талаар эхлээд энд дарж үзээд цаашаагаа үргэлжлүүлж уншина уу?

2013/09/28 өдөр. Өнөөдөр компьютерээ асаагаад антивирусээ харлаа.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Bitdefender-ын лого болох том B үсэг улаан анхааруулга болсон байна. Учир нь Bitdefender-ийг Trial 30 хоногоор суулгахад хоног нь багассаар ердөө 5 хоног үлдэх үед ийм анхааруулга улаан болдог.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
За одоо тэгэхээр одоо энэ үлдсэн 5 хоногийг хэрхэн reset хийж эргүүлээд 30 хоног болгох ажиллагаандаа оръё. Ер нь антивирусээ 5 хоног хүрэхээс өмнө жишээ нь 7 хоног үлдсэн байгаа дээр нь reset хийж 30 хоног болгочоод ашиглаж байгаад ахиад 7 хоног болонгуут reset хийгээд 30 хоног нэмээд үүрд ашиглаж болно.

Ер нь яагаад заавал reset хийх нь найдвартай арга байдаг вэ?
-Интернетэд өчнөөн сериал кеу crack patch...гээд байдаг ч (би бүгдийг нь туршиж үзсэн) яг үнэндээ найдвартай ажиллаж чаддаггүй. Учир нь хэчнээн ашиглах хугацааг нь хуурамч licence key хийж интернетгүй үед хүссэн хугацаагаараа ашиглаж болох ч интернетэд холбоод update татуулах л юм бол асуудал үүсдэг.
Хуурамч лиценз нь илрээд л блокологддог. Хуучин Trial-аар нь ашиглаад хэдэн өдөр үлдсэн тэр өдөр нь гарч ирээд тэгээд л хугацаа нь дуусаад ажиллахгүй. Учир нь Bitdefender-т хоног өгч байгаа ямарваа нэгэн лиценз кеу байвал тэрийг интернетээр өөрийнхөө санд ашигласан ашиглаагүйг нарийн шалгаж байж зөвшөөрдөг учир дээрх аргаар үзвэл ямар ч боломжгүй юм.

Дээрх зурагт цэнхэрээр Licence Key : Not registered, 5 days left гэж байгааг та бүхэн харж байгаа байх. Trial-аар ашиглах үед ямар ч лиценз кеу сериал суулгах шаардлагагүй тул тухайн үлдсэн 5 өдрийг өөрчиллөө гээд антивирус маань үнэн худлаа ашигласан ашиглаагүйг шалгах ямар нэгэн лиценз сериал кеу байхгүй тул хэдэн ч удаа 30 хоног болгож өөрчилсөн антивирус trial хүчинтэй гэж тооцон байнгын update шинэчлэл болон хамгаалалт нь үргэлж баталгаатай ажилладаг. За одоо харуулая. Цаашаа дэлгэрэнгүй уншина уу? Та сард ердөө ганцхан удаа л үүнийг дуурайж хийхэд хангалттай.

Эхлээд компьютерээ рестарт хийж safe mode-оор орох шаардлагатай. Хүмүүс ихэнхдээ компьютер асах үед хурдхан шиг F8 дардаг байх. Би лав дарж амждагүй. Тиймээс компьютерийн тохиргоогоор F8 огт даралгүйгээр safe mode хийе.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Start цэснээс Run (Windows + R) msconfig гэж бичээд Enter.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Boot гэсэн хэсэг рүү орно. Улаанаар зурсан Safe boot гэсний урд талын дөрвөлжинг чагтаад OK дарна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Restart дарж компьютер асахад автоматаар safe mode эхлэх болно. Restart хийхийн өмнө антивирусынхээ  Update-ний талаарх мэдээлэл "Virus signatures: 9971160 Update-ний Engine version : 7.50527" байгааг мэдэж авлаа.

Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Bitdefender Windows 8 Security.exe trial resetter программыг сонгоод mouse баруун товч дараад гарч ирэх цэснээс Run as administrator сонгоод ажиллуулна. Гарч ирсэн жижигхэн прорам дээрээс Reset гэснийг дарна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 "Trial reset амжилттай боллоо. Update хийж Bitdefender-ээ эргүүлээд 30 хоногт нь буцаана уу? гэсэн бичиг гарна." OK дараад Trial Resetter програмын Exit сонгож програмаа хаана.

За одоо reset амжилттай болсон тул компьютерээ рестарт хийнэ. Рестарт хийхдээ мэдээж анх өөрчилсөн тохиргоогоо эргээд хуучин default тохиргоогоор нь тавихгүй бол ахиад safe mode-оор асч магадгүй. Тиймээс анх байсан тохиргоонд нь тавъя.
 Start цэснээс Run (Windows + R) msconfig гэж бичээд Enter.
 Start цэснээс Run (Windows + R) msconfig гэж бичээд Enter.
  Boot гэсэн хэсэг рүү орно. Улаанаар зурсан Safe boot гэсний урд талын дөрвөлжинг дарж чагтыг арилгаад OK дарна.Restart гэснийг сонгоод компьютерээ рестарт хийнэ.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
"Bitdefender services are loading now, please wait" ачаалж эхэлж байгааг харуулна.
1-2 минутын дараа хэрвээ антивирусын лого B үсэг саарал болж харагдвал хамгийн ихдээ 5 мин тэвчээртэй хүлээгээрэй. Учир нь шинээр хийсэн reset тохиргоог таньж дуустал хугацаа хэрэгтэй. Байнга ингэж саарал B үсэг гарахгүй. Хааяа сард 1-2 удаа саарал үсэг харагдана. Энэ үед саарал үсэг арилж доорх зураг шиг цагаан B үсэг болтол компьютертээ вирустэй флаш хийх, scan хийлгэх болон бусад антивирусын тохиргоо бусад функцыг ерөөсөө ажиллуулах оролдох хэрэггүй. Тэвчээртэй хүлээгээрэй. 3-5 мин.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
"PROTECTED. No issues are affecting the security status of this PC." гэсэн байгааг харж болно. Одоо антивирус хамгаалалт Active ажиллаж байгааг харж болно. Антивирус руугаа орвол
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
22336 days left гэж үүссэн байна. Мэдээж юу гэж ийм юм байхав. Хааяа reset хийсний дараа хуурамч лиценз үүсч болох юм. Ихэнхи crack patch serial яг ингэж чаддаг ч update татагдсаны дараа тэгээд л нөгөө олон өдөр нь алга болдог. Энэхүү ашиглаж байгаа trial resetter-ын гол давуу тал нь одоо update татагдсаны дараа 30 хоног найдвартай нэмэгддэгт байгаа юм. Тэгээд өдөр бүр нэг нэгээр хоног багасч байдаг ба update нь асуудалгүй татагддаг.

 За одоо антивирусынхээ  Update-ний талаарх мэдээлэлийг харвал анх харсантай адилхан "Virus signatures: 9971160 Update-ний Engine version : 7.50528" байна. Анх safe mode хийхийн өмнө байсантай яг л адилхан байна. Өөрчлөлт алга. Шалгасан нь цаг нь 5:11p.m
Антивирус маань цаг тутам автоматаар шинэ update гарсан эсэхийг шалгаж шинэ update гарсан үед татан авч (downloading) өөрийнхөө вирусны сан баазыг шинэчилж байдаг. Тиймээс 1 цаг гарам өнгөрсний дараа буюу 6:38p.m үед "Virus signatures: 9971776 Update-ний Engine version : 7.50529" байна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Тэгэхээр update хийгдсэн учир өмнөхөөсөө Virus signatures:9971776-9971160=616 шинэ вирусны мэдээлэл нэмэгдсэн байна. Анх ашиглах хугацаа 5хан өдөр үлдсэн байсан reset хийсний дараа 22336 болсон бол одоо update хийгдсэний дараа үзвэл 30 өдөр болсон байна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Одоо яг л анх антивирусээ Trial-аар нь суулгасантай адилхан 30 хоногоор ахин ашиглаж болно.
Үргэлжлүүлээд 10:31p.m, 11:23p.m цагын үед хальт вирус update-ны талаарх мэдээллийг шалгавал өөрчлөгдөж өссөн байгааг доорхи зурагт харж болно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
2013/09/29 өдөр. Өдөр компьютерээ асааж 2:45p.m, 3:51p.m үед авсан update-ны мэдээлэл screenshot харвал мөн л цаг тутам update татагдаж вирусны тоо нэмэгдсэн байгааг харж болно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Одоо харуулах гол баримт бол өчигдөрхөн хийсэн Trial reset амжилттай болсныг илтгэх зүйл бол үлдсэн 30 хоног 1 хоногоор буурч 29 хоног болсон байна уу үгүй юу, 29 дахь өдөр дээрээ update хийгдэж вирусны сан мэдээлэл нэмэгдэж өөрчлөгдөж үү гэдгийг ажиглая.

 5:33p.m үед антивирус руугаа орж харахад 30 өдөр нь 29 өдөр болсон байгааг доорх screenshot-оос харж болно. Учир нь өчигдөр яг энэ цагын үеэр reset хийснээс хойш 30 өдөр явж эхэлсэн. 24 цаг буюу нэг хоног яг энэ үеэр өнгөрч одоо 29 өдөр үлджээ.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Яг энэ үеэр 5:33p.m-д вирус update-ны талаарх мэдээллийг харвал өдөр 2:45p.m, 3:51p.m үед авсан update-ны мэдээллээс илүү нэмэгдэж өөрчлөгджээ. 11:59p.m-д антивирус руугаа орж manual update хийж вирусны талаарх мэдээллийг харвал:
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Антивирус руу орж Event -> Update гэсэн гэсэн хэсэг рүү орж Update хэзээ хийгдсэн, амжилттай суулгагдсан эсэх талаар харвал хамгийн сүүлд 11:59-д Update амжилттай хийгдсэн талаар доорхи Log history файлаас харж болно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Trial Reset хийж ахиж 30 хоног антивирусыг хэрэглэх нь анх "Bitdefender Windows 8 Security"-ыг суулгаж үнэгүй 30 хоног анх албан ёсоор ашиглаж эхэлснээс чанарын ямар ч ялгаа байдаггүй. Тиймээс үүнийг нотлох үүднээс энэхүү баримт screenshot бусад мэдээ тайлбарыг хийж байгаа болно.

No comments:

Post a Comment