Sunday, September 22, 2013

Bitdefender Windows 8 Security 64bit лиценз болон Update хийх жишээ

Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Энэхүү Windows 8 үйлдлийн системд төгс нийцэж ажиллах дэлхийн номер нэг антивирус "Bitdefender Windows 8 Security" хэрхэн update буюу шинэчлэл хийх, мөн лиценз update нь хэрхэн найдвартай ажиллаж байгааг харуулах үүднээс би өөрийнхөө компьютерт бодитойгоор update хийж мөн суулгасан хугацаа бусад бодитой баримт жишээнүүдийг screenshot хийж харуулах болно.

Анх энэ хүчирхэг антивирусыг компьютертээ 2013/08/08-нд Trial буюу үнэгүй 30 хоног хэрэглэхээр суулгасан. Доорх screenshot зургийн сумаар зурсан хэсгийг харж болно. Томруулж харах бол зурган дээр дарна уу?
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Антивирус Trial буюу үнэгүй 30 хоногоор суулгасан учир хугацаа нь 2013/09/08-нд дуусч ахиж ажиллахгүй байх ёстой. Яг одоогоор 2013/09/25 болж байна. 09/07-нд антивирусын хугацааг маш найдвартай баталгаатай ажилладаг Trial Reset ашиглаж reset хийсэн учир доорх зурагт хэд хоног үлдсэнийг төвөггүй харж дээрх он сараар тооцоолж болно. Учир нь 9/7нд анх суулгасан 30 хоног дуусч 1 өдөр үлдсэн байхад reset хийж 30 хоног нэмсэн учир 9/25-аас 9/7-ны өдөр хүртэл нийтдээ 22 өдөр антивирус ахиж ажилласан байна. Тэгэхээр одоо 30-аас ердөө 8 хоног үлдсэн байх ёстой.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Зарим хүмүүс гайхах байх. Антивирусыг ингээд хоногийг нь reset хийчэхээр антивирус ажиллаж вирусээ илрүүлж чадах болов уу? байнгын вирусны шинэчлэл буюу update нь асуудалгүй татагдах болов уу? гэж эргэлзэж магадгүй юм. Тиймээс энэ хоёр үйлдлийг аль алийг нь хийж харуулая.

Virus илрүүлэлж чадаж байгаа эсэхийг шалгах
 Ямар ч хамгаалалтын програмыг вирус илрүүлж чадаж байгаа эсэхийг туршилтын вирус ажиллуулж шалгадаг. Мэдээж энэ нь компьютерт ямар ч аюулгүй.
Эхлээд www.Google.com ороод "eicar virus" гэж бичээд хайна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Зурагт харагдаж байгаа хамгийн түрүүнд гарч ирсэн www.eicar.org хайлт руу орно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Веб хуудсыг доошоо гүйлгэж доорх зурагтай адил ягаанаар бичсэн үсэг тоо холилдсон нэг мөр текст харагдана. Тэрхүү текстийг copy (Ctrl+C) хуулж авна.
Notepad програмаа нээгээд хуулсан дээрх текст файлаа нааж тавина. Paste (Ctrl + V)
Notepad дээрх файлаа хадгална. Save (Ctrl + S). Жишээ нь: eicar turshiltiin virus нэртэй хадгалая.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Хадгалж дуусангуут шууд л Антивирус илрүүлж файлыг устгаж байгааг доорх зурагт харж болно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Антивирус руу орж Log history үзвэл түрүүний бидний бичсэн туршилтын вирус байна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Update хийж шалгах
Антивирус вирус илрүүлж чадаж байх, байнгын хамгаалалт нь идэвхитэй ажиллаж байх нь нэн тэргүүнд тавигдах ёстой ч хангалттай биш. Мөн нэмээд цаг минут секунд тутам шинээр гарах вирусны талаарх мэдээллээр байнгын update шинэчлэл хийж өөрийнхөө вирусны сан (Virus databes VDF, Virus Signatures...etc) тоогоо байнгын шинэчилж нэмж байх тусам улам илүү шинээр гарсан олон вирусыг таньж илрүүлж устгаж чаддаг болдог. Update найдвартай сайн ажиллаж байж л антивирус үргэлж хүчирхэг хамгаалалттай байж чадна.

Дэлгэцийн баруун доод талд байх Systeam Tray Taskbar дээр байгаа Bitdefender лого дээр mouse баруун товч дарж гарч ирэх цэснээс about гэдгийг сонгоно.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Дээрх зурагт "Virus signatures: 9945983" гэсэн тоо байгааг харж болно. Энэ бол эхэнд тайлбарлаж байсан антивирусын өөрийнх нь вирусын сан буюу 9,945,983 ширхэг вирусыг таньж чадна гэсэн үг. Мөн Update-ний Engine version : 7.50466 байна.

Одоо шууд Manual буюу хэрэглэгчийн тохиргоогоор шууд update татаж вирусны тоо өөрчлөгдөх эсэхийг ажиглая.
Эхлээд антивирус руугаа ороход Update гэсэн хэсэг дээр дарангуут доошоогоо гарсан логог дарна. (бөөрөнхий улаанаар зурсан)
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Улаанаар доогуур зурсан Update Now дарангуут шинэ update гарсан эсэхийг эхлээд шалгаад (checking )дараа нь татаж суулгаснаар (downloading) антивируст update хийх явц дуусна.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
Одоо анх вирусны тооны талаар мэдээлэл харж байсанчлан дэлгэцийн баруун доод талд байх Systeam Tray Taskbar дээр байгаа Bitdefender лого дээр mouse баруун товч дарж гарч ирэх цэснээс about гэдгийг сонгож өөрчлөгдсөн эсэхийг харвал:
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?
 Дээрх зурагт "Virus signatures: 9946465" гэсэн тоо байгааг харж болно. Өмнө нь анх шалгахад  9,945,983 байсан гэж бодвол өөрчлөлт 9,946,465-аас 9,945,983-ыг хасаад бодвол 482 ширхэг шинээр гарсан вирусны талаарх шинэ мэдээлэл антивируст шинээр нэмэгдсэн болохыг төвөггүй харж болно. Мөн хуучин Update-ний Engine version : 7.50466 байсан бол одоо дээрх зурагт харахад шинэ Update-ний Engine version :7.50467 буюу дараачийн шинэ хувилбар байгааг харж болно.

Антивируст update татахын тулд байнга дээрх зурагт үзүүлсэнчлэн Update Now дарж Manual Update хийх шаардлага байхгүй. Вирусны тоо хэрхэн өөрчлөгдөж Update амжилттай хийгдэж байгааг харуулах үүднээс Manual Update хийж харуулсан болно.

Антивирус 1 цаг өнгөрөх тутам автоматаар сервертэй холбогдож шинээр гарсан вирусны шинэчлэл update-ийг татаж (download) суулгадаг.  Антивирус руу орж Event -> Update гэсэн гэсэн хэсэг рүү орж Update хэзээ хийгдсэн, амжилттай суулгагдсан эсэх талаар харж болно.
Заримдаа цөөхөн хэдхэн тохиолдолд Reboot Restart гэсэн улаан бичиг анхааруулга гардаг. Энэ нь компьютерээ рестарт хийж байж суулгадаг Update-ууд байдаг.
Зургийг томруулж харах бол зурган дээр дарна уу?

No comments:

Post a Comment